A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 325

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад олон улсын дараах тэмцээнүүдийг 2014 онд зохион байгуулсугай:

а) "Чингис хаан-2014" жүдо бөхийн Гран-При тэмцээн;

б) Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн;

в) Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;

г) Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн;

д) Олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;

е) Гандболын цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн;

ж) Тэшүүрийн олон улсын тэмцээн (өсвөр үе, залуучууд);

з) "Улаанбаатар Марафон" олон улсын марафон гүйлтийн тэмцээн;

и) "Алтаргана-2014" урлаг, спортын олон улсын наадам.

2. Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

3. Тэмцээнийг удирдлага, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, дүнг 2014 оны IҮ улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ