- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 329 хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
(Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Тэтгэлэг олгох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 294 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлээр тогтоосон Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг 70.000.0 (далан мянган) төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
