- Нүүр
- Сайдын тушаал
- Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичит тавигдах шаардлага, комиссын ажиллах удирдамж, төлбөрийн хэмжээ, зардлын жишиг батлах тухай 2013 оны 150 дугаар тушаалаар хүчингүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, комиссын ажиллах удирдамж, төлбөрийн хэмжээ, зардлын жишиг батлах тухай
2013 оны 150 дугаар тушаалаар хүчингүй |
2012 оны 5 дугаар
сарын 1-ний өдөр Дугаар 150 Улаанбаатар хот
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах удирдамж"-ийг хоёрдугаар, "Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ, зардлын жишиг"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай зөвшилцөн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс, ажлын алба байгуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахтай холбоотой бэлтгэл арга хэмжээ авч уг тушаалыг 2012 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
3.Эрүүл мэндийн тухай хуулийн 15, 40, 44 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг 2012 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, холбогдох стандартын дагуу тусгай зөвшөөрлийн шалгуур боловсруулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш. Энхбат)-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (С. Энхболд), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар (Ш. Энхбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (Д.Жаргалсайхан)-т тус тус даалгасугай.
5.Уг тушаал гарсантай холбоотой "Тусгай зөвшөөрөл олгох комиссын дүрэм, гэрчилгээний загвар, заавар, маягт батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A

