A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болон Барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай байгаа 50.0 (тавин) сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг хавсралт ёсоор баталсугай./Хавсралтад 2014-2-14-ний 41-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах "Монгол Метал Майнинг Холдинг" ХХК, "Мон-Лаа" ХХК-ийн төсөл, барилгын арматурын үйлдвэр барьж байгуулах "Бэрэнгрупп" ХХК-ийн төсөл, Баргилтын уурхайг түшиглэн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах "Монголросцветмет" ХК-ийн төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төслүүдийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР