A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

ТОГТООЛУУДЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5, Ашигт малтмалын тухай хуулийн 47.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолын хавсралтад дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:

1.1. Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон хавсралтын нэрийн "Уул уурхайн ..." гэсний өмнө "Экспортод гаргасан ..." гэж тус тус нэмсүгэй. 1.2. Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолын хавсралтын "4" дэх заалтын "код" баганын "2701.19.00" гэснийг "2701.12.20, 2701.12.90" гэж өөрчилсүгэй.

2. Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал" хавсралтад дараахь агуулга бүхий 1.3 дахь заалт нэмсүгэй:

"1.3. Энэхүү аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана."

3. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1.2 дахь заалтын "бусад" гэснийг "Монгол Улсын" гэж өөрчилсүгэй.

4. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад, "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад ашиглан мөрдөж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ