A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох ажлын хүрээнд газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, хаягийн мэдээллийн систем байгуулах, гурван хэмжээст байр зүйн зургийн мэдээллийн систем байгуулах, хот суурин газрын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг шинэчлэх арга хэмжээ авахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд, мэдээллийн технологи, дэд бүтцээр дэмжиж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН