A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 333

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын талаас Сангийн дэд сайд С.Пүрэв, Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд В.Рыбаков нарын 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан "Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН