A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 192 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 192 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 59

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Авто тээврийн тухай хуулийн 17

1дүгээр зүйлийн 17

1.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар, бүртгэлийн маягтыг гуравдугаар хавсралтаар, явуулын дугаарын загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус, тус баталсугай.

3.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т үүрэг болгосугай.

4.Энхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам" батлах тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.