- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Архидан согтуурахтай тэмцэх сангийн/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 245
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Энэ тогтоолын хавсралтаар баталсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
