A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 12 дугаар

сарын 18-ны өдөр Дугаар A/235 Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008-676-д/

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай:

21

Гаалийн баталгаат агуулахаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах:

Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор

488

700

Олборлосон нүүрсээ экспортод гаргахгүйгээр дотоодын хэрэгцээнд тогтмол нийлүүлдэг Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор

489

700

2.Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ