A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар 12-ны өдөр

Дугаар 332

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ЗАЛРУУЛГА ХИЙХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралт "Нөөцөд авсан талбай"-д заагдсан жагсаалтад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан оруулсныг залруулан зөвтгөж зохих журмын дагуу холбогдох яам, байгууллагад хүргүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт, кадастрын зураг зүйн бүртгэл болон мэдээллийн санд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ