A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Итали Улсад зохион байгуулагдах "ЭКСПО 2015-Милан" дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзсүгэй.

2. "ЭКСПО 2015-Милан" дэлхийн үзэсгэлэнд оролцох монголын талын ерөнхий комиссараар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг томилсугай.

3. Монгол Улс "ЭКСПО 2015-Милан" дэлхийн үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулах, үзэсгэлэнд оролцох удирдамж, төлөвлөгөө, үзэсгэлэнд оролцоход шаардагдах зардлын тооцоог гарган Засгийн газарт танилцуулан батлуулах арга хэмжээ авахыг ерөнхий комиссар, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

(Энэ тогтоолын гарчиг; 1, 2, 3 дугаар зүйлд ЗГ-ын 2014-6-21-ний 201 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА