- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ШАЛГАСАН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ШАЛГАСАН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд улсын хилийг 1987-2001 онд хийсэн шалгалтаар хоёр улсын хилийн шугамыг тодорхойлсон дор дурдсан баримт бичгийг баталсугай:
1/ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийн шугамын тодорхойлолт-протокол;
2/ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийн газрын зургийн альбом;
3/ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протокол;
4/ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хил дээр босгосон хилийн тэмдгүүдийн болон геодезийн эхлэл цэгүүдийн солбицлын жагсаалт.
2 дугаар зүйл. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг хамтран шалгах явцад Монгол Улсын хилийн шугамд орсон өөрчлөлтийг баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
