A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 347 хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016 оны 104-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.3, Компанийн тухай хуулийн 62.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшигч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг хавсралтаар баталсугай. /Хавсралтад ЗГ-ын 2014-1-11-ний 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг баталсантай холбогдуулан компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын зөвлөлийн гишүүдийг томилуулах асуудлыг зохих журмын дагуу Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ