- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГИЙГ ХЯНАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 350
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЗААГИЙГ ХЯНАХ ТУХАЙ
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын алдаатай тусгагдсан хилийн заагийг хянан шалгаж, залруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.
2. Уг ажлыг зохион байгуулахад шаардагдах эхний ээлжийн зардлыг төсвийн багцаасаа гаргаж санхүүжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
