- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОМПАНИЙН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 303-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 352 хот
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОМПАНИЙН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
/ЗГ-ын 2014 оны 303-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 80480 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2014 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.
3. Засгийн газрын эрсдэлийн сан болон 2012 оны улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн нөөцийн шатахууны нэр, төрөл, тоо хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр шинэчлэн сэлгэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
