A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 362

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нью-Йорк хотод 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД