A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 363

Улаанбаатар

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дэлхийн ур чадвар олон улсын байгууллага" (World Skills International)-д гишүүнээр элсэхийг дэмжсүгэй.

2. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 69 дэх заалт нэмсүгэй:

"69. Дэлхийн ур чадварын Олон Улсын байгууллага-ХЯ".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ