- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХАЙРХАНААР ЗАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 364
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХАЙРХАНААР ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон "Үндэсний бахархалт хайрхан"-аар өргөмжлөн зарласугай.
2. "Үндэсний бахархалт хайрхан"-ыг олон нийтэд зарлан тунхаглах, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
