- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 330
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. "Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам"-ыг нэгдүгээр хавсралт, "Эрсдэлийн үнэлгээний багийн ажиллах журам"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3. Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.
4. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгасугай.
5. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
