A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.9, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11.1, "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Япон Улсын хөрөнгийн зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 100.0 (нэг зуун) тэрбум иен хүртэл хэмжээний үнэт цаас гарган арилжаалах асуудлаар Япон Улсын холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР