A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 365

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Парабуудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, шатрын сурагчдын дэлхийн аварга, дифлимпийн ХХII наадам, чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга, дэлхийн спортын наадам (Сумо бөх), тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

2. Шагналд зарцуулах 99.750.000 (ерэн есөн сая долоон зуун тавин мянган) төгрөгийг 2013 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ