A

A

A

Бүлэг: 1979

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх/

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А-244

Улаанбаатар хот

Ойн тухай хуулийн 28.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

"Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Уг журмыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар болон ойн ангиудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Б.Гантулга/-т даалгасугай.

"Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам"-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 2 дугаар сарын 19 –ны өдрийн А-53 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН