A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

/ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 368 хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "о. Эдийн засгийн хөгжлийн яам" гэсэн хэсгээс "3. Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар;" гэснийг хассугай.

2. Мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "Эдийн засгийн хөгжлийн яам 160" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн яам 131" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР