A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛУУДЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 369 хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1. "23. Хөрөнгө оруулалтын газар 21" гэж нэмсүгэй. 2. "15. Улсын бүртгэлийн ерөнхий газар 174" гэснийг "15. Улсын бүртгэлийн ерөнхий газар 182" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР