A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

/ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 385 хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "а. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам:" гэсэн хэсгийн 2 дахь заалтын "гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй" гэсний өмнө "хуулийн хэлтэс," гэж, "б. Гадаад харилцааны яам:" гэсэн хэсгийн 7 дахь заалтын "санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэc" гэсний өмнө "хуулийн хэлтэс," гэж, "е. Батлан хамгаалах яам:" гэсэн хэсгийн 2 дахь заалтын "cанхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй" гэсний өмнө "хуулийн хэлтэс," гэж, "р. Эрүүл мэндийн яам:" гэсэн хэсгийн 2 дахь заалтын "хүний нөөцийн удирдлага" гэсний өмнө "хуулийн хэлтэс," гэж тус тус нэмсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан шаардагдах орон тоо, хөрөнгийг яамныхаа батлагдсан орон тооны дээд хязгаар болон төсвийн багцдаа багтаан зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ