A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 23-ны өдөр Дугаар 386 хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 263-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтын "Буянт-Ухаа" орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ хэсгийн 5-ыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:

5

110/35/10 кВ-ын Яармаг дэд станцаас 10 кВ-ын 2 иж бүрдэл ХБ руу татах 3.0 км, 9.9 МВт чадлын хэрэглээг хангах кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

892

0.352

-

ЭХЯ,

Хөгжлийн банк, НЗДТГ

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан ажлын төсөвт өртгийн зөрүү болох 540.0 (таван зуун дөчин) сая төгрөгийг "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан бусад ажлын хэмнэлтээс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ