A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 11 сарын 07 өдөр

   Дугаар  60  

        Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүний хөгжил сангаас Монгол Улсын ИРГЭНД 2014 ОНД ХҮРТЭЭХ ХИШИГ, ХУВИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2014 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг доор дурдсанаар тогтоосугай:

1/0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 000 /хорин мянга/ төгрөг.

2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД