A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН

ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл.

Хэвлэх

Хүний хөгжил сангийн төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 549,780.0 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1.

Сангийн сайд

534,780.0

1.1.Татварын ерөнхий газар

534,780.0

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т

заасан орлого

534,780.0

2.

Монгол Улсын Eрөнхий сайд

/Энэ заалтад 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15,000.0

2.1.Төрийн өмчийн хороо

15,000.0

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д

заасан орлого

15,000.0

4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 318,498.0 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

256,453.5

 

1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын

шимтгэл

12,033.2

1.2.Хүүхдийн мөнгө

239,000.0

 

1.3.Хөрөнгө оруулалт

5,420.3

2

Сангийн сайд

402,711.1

 

 

2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн

хүүгийн зардал

62,044.5

2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх

цэвэр дүн

238,666.6

2.2.1.Нийт төлөх

333,273.5

2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа

төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг

94,606.9

2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт

102,000.0

2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

/Дээрх 4 дүгээр зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл.

Хэвлэх

Хүний хөгжил санд 2014 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.

6 дугаар зүйл.

Хэвлэх

"Хүний хөгжил сангийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

7 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД