- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРМЫН ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 65-д/ /БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРМЫН ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 65-д/
2009 оны 04 дүгээр
сарын 20-ны өдөр Дугаар 115 Улаанбаатар хот
Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар батлагдсан "Офицерийн алба хаах журам"-ын зарим заалтад өөрчлөлт оруулахын тулд ТУШААХ нь:
"Офицерийн алба хаах журам"-ын 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 3 дахь заалтад "ЗХЖШ-ын газар, хэлтэс, албаны дарга, тусгай хороо, хороо, тусгай батальоны захирагч нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ЗХЖШ-ын даргын тушаалаар тус тус томилж, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна" гэснийг "Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын дарга, тусгай хороо, хороо, тусгай батальоны захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилно" гэж өөрчлөн найруулсугай.
САЙД Л.БОЛД
Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3306 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
