- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 346-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 393 хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2017 оны 346-р тогтоолоор хүчингүй
Төрийн албаны тухай хуулийн 31.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3. Улирлын ажлын үр дүнгийн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
