A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 395

Улаанбаатар хот

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн дор дурдсан компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай:

Компанийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Байршил (аймаг, нийслэл)

1

"Алтан-Өргөө" ХХК

Архи

Сэлэнгэ аймаг, Мандал сум

2

"Царамт-Уул" ХХК

Архи

Сэлэнгэ аймаг, Түнхэл тосгон

3

"Сант жаргалант" ХХК

Архи

Хөвсгөл аймаг, Тариалан сум

4

"Морьтон Монгол" ХХК

Архи

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

5

"Морьтон Монгол хурд" ХХК

Спирт

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА