A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2013 оны А/76-т/- /ХЗС-ын 2014-12-08-ны А/230-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 11 дүгээр

Дугаар А/234

сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2013 оны А/76-т/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хорих ангийн дотоод журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын "Ялтныг 6-гаас дээшгүй цөөнөөр байрлуулах" гэснийг "Ялтныг нэг ялтанд 2.5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байрлуулах" гэж өөрчилж, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсгийн "14 хоногт 1 удаа" гэсний дараа "гянданд ял эдэлж байгаа ялтан сард 1 удаа" гэж, 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийн хэрэгцээнээс илүү ирсэн гэсний дараа "болон уулзалтын үед хэрэглэж дуусаагүй буюу үлдсэн" гэж, "Сахар 2 кг" гэсний дараа " Мах 4 кг, хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/, жимс 2 кг, сүү 2 литр" гэж, "...5 ширхэгээс илүүгүй байна гэсний дараа "Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцана." гэж тус тус нэмсүгэй.

2. Энэ тушаалыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид үүрэг болгосугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН

/ХЗС-ын 2014-12-08-ны А/230-р тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

 

 

           2013 оны 11 дүгээр

           сарын 20-ны өдөр                                                                                                     Дугаар А/234                                                Улаанбаатар хот

 

 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2013 оны А/76-т/

 

 

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

           1. Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хорих ангийн дотоод журам”-ын 3  дугаар зүйлийн 3.3 дахь заалтын “Ялтныг 6-гаас дээшгүй цөөнөөр байрлуулах” гэснийг “Ялтныг нэг ялтанд 2.5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байрлуулах” гэж өөрчилж, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсгийн “14 хоногт 1 удаа” гэсний дараа “гянданд ял эдэлж байгаа ялтан сард 1 удаа” гэж, 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийн хэрэгцээнээс илүү ирсэн гэсний дараа “болон уулзалтын үед хэрэглэж дуусаагүй буюу үлдсэн” гэж, “Сахар 2 кг” гэсний дараа “ Мах 4 кг, хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/, жимс 2 кг, сүү 2 литр” гэж, “...5 ширхэгээс илүүгүй байна гэсний дараа “Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцана.” гэж тус тус нэмсүгэй.

 

        2. Энэ тушаалыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид  үүрэг болгосугай.

 

 

 

САЙД                               Х.ТЭМҮҮЖИН