- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-6-ны 236-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 406
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар хэсгийн "Дизелийн түлш" гэсэн баганын "80,000.0" гэснийг "0" (тэг) болгон тус тус өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
