- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1997 оны 19-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1997 оны 19-р тогтоолд/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр тоогтоолын 5 дугаар зүйлийн "...дадлагатай..." гэсний урд "...3 сар хүртэл хугацаатай сургалтад оролцогчдын зам хоног,..." гэж нэмсүгэй.
2. Төрийн албаны сургалтад хамрагдах ажилтнуудынхаа сургалт, замын зардал, албан томилолтын зардалтай холбогдсон хөрөнгийг байгууллагынхаа жил бүрийн төсөвт тусгаж байхыг төсөв захирагч нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд бөгөөд хууль зүйн
сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
