- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ
2008 оны 06 сарын 20 өдөр Даланзадгад
![]() |
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2.”к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: |
![]() |
Нэг. Тус аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт орших байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын түшиц газар болох нэгдүгээр хавсралтанд заасан солбилцол бүхий 45033 га талбай бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 8/7 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.1-д заасан ангилалаар, Цогт-Овоо, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших хоёрдугаар хавсралтанд заасан солбилцол бүхий 4203 га талбай бүхий газрыг дээрх “Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.3-д заасан ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтанд тус тус авсугай. |
![]() |
Хоёр. Энэхүү тогтоолыг холбогдох газарт нь хүргүүлж бүртгүүлэх, цаашид хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/, Манлай сумын Засаг дарга /Х.Сугир/, Цогтцэций сумын Засаг дарга /Г.Цог-Өрнөх/, Цогт-Овоо сумын Засаг дарга /Б.Нарантуяа/ нарт тус тус даалгасугай. |
ХУРЛЫН ДАРГА С.ЦЭРЭНБАЯР
Текст томруулах
A