- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 137-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 383
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Засгийн газрын Бодлогын зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "114,450,000 (нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган) ам.долларын санхүүжилтийг" гэснийг "122,000,000 (нэг зуун хорин хоёр сая) ам.долларын санхүүжилтийн 115,000,000 (нэг зуун арван таван сая) хүртэлх ам.доллартай тэнцэх хэсгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, бүрдүүлсэн хөрөнгөөс" гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 262 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
