A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 405 хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн ерөнхий газрын түвшинд зэрэгцээ бие даан үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, цэргийн байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлагдсан төсөв, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр өөрчлөн батлахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.

2. Дээрх зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан "Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор баталсан "11. "Цагдаагийн ерөнхий газар"-ын орон тооны дээд хязгаар "60" гэснийг "157"" гэж өөрчилсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог батлах тухай" Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН