A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 415 хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар" гэснийг "Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар" гэж өөрчилсүгэй.

2. Аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орон тооны хязгаарыг 15-40 байхаар тогтоосугай.

3. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орон тоог үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээтэй нь уялдуулан батлагдсан орон тооны хязгаарт багтаан аймаг бүрт ялгаатай тогтоож, бүтэц, чиг үүргийг батлахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА