- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ ЦААС ГАРГАХ, ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 417
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААС ГАРГАХ, ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ
Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2, 22.1.4, Төсвийн тухай хуулийн 51.1, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатай (JBIC) 30.0 (гучин) тэрбум иентэй тэнцэх хэмжээний "Самурай" үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, гадаад валютаар, хаалттай (private placement) хэлбэрээр Япон Улсын үнэт цаасны зах зээл дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 30.0 (гучин) тэрбум иентэй тэнцэх хэмжээний үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргах болон холбогдох гэрээнд гарын үсэг зурахыг Сангийн сайд Ч.Улаанд, хууль зүйн дүгнэлт гаргахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
