A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2014 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ЗГ-ын 2015 оны 183-р тогтоолоор 2015-1-1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 423 хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2014 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-5-11-ний өдрийн 183-р тогтоолоор 2015-1-1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тус тус тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг тус тус 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаар тогтоолыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ