A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 426

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх зөвшөөрлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох" гэж нэмсүгэй.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН