- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 410
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүүхэд, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай./Журамд 2014-2-14-ний 37-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (Ц.Жадамба)-т, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 3
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
