A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 390 хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11.5, 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн Газраас ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгогдсон дараах чиг үүргийг, гэрээний үндсэн дээр "Монгол Ус" Төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюунд зөвшөөрсүгэй. Үүнд:

-усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны хяналт-шинжилгээ хийх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг боловсруулах;

-усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;

-голын гольдролыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;

-цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах, судалгаа хийх, дүгнэлт гаргах;

2. Улсын төсвийн хөрөнгөөр судалж, нөөц нь тогтоогдсон газрын доорх усны нөөцийн ордуудыг боломжит нөөцийн хэмжээнд ашиглуулах, ус хангагчийн үүргийг "Монгол Ус" төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах нарт даалгасугай.