- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 391
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3, 30.2, Усны тухай хуулийн 32.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан төвлөрсөн ус хангамжийн үндсэн эх үүсвэрийн худгууд, түүний барилга байгууламжуудыг 1 дүгээр хавсралтаар "Монгол Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
2. Орон нутгийн өмчлөлд байгаа улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны нөөцөд тохируулга хийх, хувиарлах зориулалт бүхий услалтын системийн барилга байгууламжуудыг 2 дугаар хавсралтаар "Монгол Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвлөсүгэй.
3. Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад заасан хамтарсан үйлдвэрийн өмчлөлд байгаа төвлөрсөн ус хангамжийн үндсэн эх үүсвэрийн худгууд, цэвэрлэх байгууламжуудыг хамтарсан үйлдвэрийн зөвлөлтэй зөвшилцөж "Монгол Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
4. Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авахыг "Монгол Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ц.Сосорбарамд даалгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
