A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 12 сарын 26 өдөр

 Дугаар  70

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн

гишүүнээр томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосноор Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД