- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 9
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.3, Компанийн тухай хуулийн 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 347 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дүрэмд дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1. Дүрмийн нэр болон 1.1, 1.2-т заасан "Эрдэнэс МГЛ" гэснийг "Эрдэнэс Монгол", "Erdenes MGL" гэснийг "Erdenes Mongol" гэж өөрчлөх;
1.2. Дүрмийн 6.8.9-д заасан "болон тэргүүн дэд, дэд" гэснийг хасах;
1.3. Дүрмийн 7.1-д заасан "гүйцэтгэх захирал" гэснийг "гүйцэтгэх захирлаар удирдуулсан" гэж өөрчлөх;
1.4. Дүрмийн 7.4 дэх заалтыг "Гүйцэтгэх захирал нь гүйцэтгэх удирдлагын гишүүн тус бүртэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд тэдний эрх, үүрэг, цалин, шагнал урамшуулал, хангамж, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээ болон бусад асуудлыг тусгана" гэж өөрчлөх.
2. "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон бусад холбогдох ажлыг зохион байгуулахыг "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Сайнбилэг, "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
