A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

2014 оны 01 сарын 09 өдөр

Дугаар  03

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Бүгд Найрамдах Бурунди Улстай

   дипломат  харилцаа тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Бурунди Улстай дипломат харилцаа тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД