- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ, НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 418 хот
ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ, НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ
(Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1 дэх хэсэг, УИХ-ын 2013 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад тус тус суух Элчин сайдын яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод тус тус суух Ерөнхий консулын газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод тус тус суух Консулын газрын орон тооны хязгаарыг хавсралтаар баталсугай./ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 336 дугаар тогтоолоор баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгж"-д дор дурдсан агуулгатай заалтууд нэмж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй:
273Бразилиа ам.доллар 1300 274Жакарта ам.доллар 1300 275Кабул ам.доллар 1300 334Истанбул евро 950 335Бишкек ам.доллар 1300 341Хайлаар юань 9700 342Пусан ам.доллар 1600
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
