- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ БҮРТГЭХ СТАНЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ БҮРТГЭХ СТАНЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговь аймгийн Мандалговь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод тус тус байгуулсугай.
2. Газар хөдлөлтийг бүртгэх станцын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, орон тооны жишиг хязгаарыг тогтоохыг Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Газар хөдлөлтийг бүртгэх станцуудын үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
